product
product
product

Dr.Jart+ Cicapair Intensive Soothing Repair Cream -50ml

Тоо хэмжээ:

  • Үлдэгдэл:

    0

  • Үнэ:

    63,700₮

Эмзэгшиж, улаарч цочролд орсон арьсыг гүнээс нь тайвшруулж, барзгар хуурай арьсыг эрүүлжүүлэх Солонгосын алдарт Dr.Jart+ брэндийн шинэчилсэн найрлагатай Cicapair Intensive Soothing Repair Cream сэргээх тосыг танилцуулж байна! Арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, өдөр тутмын гадаад орчны нөлөөллөөс арьсыг найдвартай хамгаалах шилдэг бүтээгдэхүүн юм.

Бүтээгдэхүүний онцлох шинж чанарууд:

  1. Cica 2 Complex найрлага: Өндөр идэвхтэй центелла (Centella Asiatica) болон бусад тайвшруулах орцуудыг хослуулсан Cica 2 Complex нь цочролд орсон арьсыг маш түргэн хугацаанд тайвшруулна.
  2. Интенсив тайвшруулах болон сэргээх үйлчилгээ: Арьсны хуурайшилт, улаарал болон стрессдсэн хэсгүүдийг гүн чийгшүүлж, эрүүл чийглэг төрхөнд нь эргүүлэн оруулна.
  3. Баялаг бөгөөд зөөлөн бүтцтэй: Арьсанд түрхэхэд торгомсог зөөлөн шингэж, хүнд оргихгүйгээр арьсны гадаргуу дээр хамгаалалтын чийгшлийн давхарга үүсгэнэ.
  4. Бүх төрлийн арьсанд, ялангуяа эмзэг арьсанд төгс тохирно: Арьсыг цочроохгүй зөөлөн найрлагатай тул эмзэг, мэдрэг болон батгашимтгай арьстай хүмүүс өдөр тутмын арчилгаандаа айдасгүйгээр ашиглах боломжтой.

Хэрхэн хэрэглэх вэ?

  1. Өглөө болон орой арьс арчилгааны сүүлийн шатанд зохих хэмжээний тосыг авна.
  2. Нүүрний гол хэсгээс гадагш чиглэлд жигд түрхэж шингэнэ.
  3. Эмзэгшсэн эсвэл илүү чийгшил шаардлагатай хэсэгт давхарлаж түрхвэл илүү үр дүнтэй.