product
product
product

ROUND LAB 1025 Dokdo Lotion (200ml)

Тоо хэмжээ:

  • Үлдэгдэл:

    0

  • Үнэ:

    33,000₮

Уллын арлын гүн далайн усаар баяжуулсан, арьсыг 24 цаг гүн чийгшүүлэх хөнгөн лосьон

Арьс тань хуурайшиж, шингэн дутагдсанаас болоод барзгар бас унжгар харагдаад байна уу? Тэгвэл Солонгосын "Шилдэг чийгшүүлэгч"-ээр олон жил дараалан шалгарсан, алдарт Round Lab Dokdo Lotion-ийг туршаад үзээрэй. Наалдамхай хүнд тосноос татгалздаг хүмүүст зориулсан хамгийн төгс, хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч юм.

Уллын арлын (Dokdo) 1,500 метрийн гүнээс гаргаж авсан цэвэр далайн усыг агуулсан тул арьсыг маш баялаг эрдэс бодисоор хангана. Мөн гурвалсан гиалуроны хүчил нь арьсны давхарга бүрт чийг өгч, чийгээ алдахаас хамгаалах бүрхүүл үүсгэдэг.

 Гол үйлчилгээ ба давуу талууд:

  • 24 Цагийн урт хугацааны чийгшил: Арьсны чийглэг байдлыг өдрийн турш тогтвортой хадгалж, хуурайшилтаас үүдэлтэй таталдах мэдрэмжийг бүрэн арилгана.
  • 74 Төрлийн байгалийн эрдэс бодис: Гүн далайн усны найрлага дахь магни, кальци, цайр зэрэг эрдэсүүд нь арьсны дархлааг дэмжиж, эрүүл, өнгөлөг болгоно.
  • Хөнгөн бөгөөд зөөлөн сүүн бүтэц: Арьсанд ямар ч наалдамхай, тослог мэдрэмж үлдээлгүй маш хурдан шингэдэг тул бүх төрлийн арьсанд (ялангуяа холимог, тослог) нэн тохиромжтой.
  • Арьс хамгаалж, тайвшруулна: Пантенол, аллантоин болон кентаурын ханд нь гадны нөлөөллөөс цочирсон, улайсан арьсыг хормын дотор тайвшруулж, хамгаалалтын ханыг бэхжүүлнэ.
  • Цочрол өгөхгүй, аюулгүй найрлага: Үнэр болон будагч бодис агуулаагүй, арьс өнгөний эмчийн туршилтаар баталгаажсан тул хамгийн эмзэг арьстай хүмүүс ч айлтгүй хэрэглэж болно.